Бидний тухай

about us

Гоо сайхан бол зөвхөн будалт биш — өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх урлаг гэж бид үздэг.


Манай брэнд нь Хонгконг дахь Европын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг, олон улсын стандарт хангасан томоохон үйлдвэртэй хамтран ажилладаг. Үйлдвэрлэлийн шат бүрд чанар, аюулгүй байдал, инновацыг чухалчилж, хэрэглэгчдэд хүрэх бүх бүтээгдэхүүнд өндөр хяналт тавьж ажилладаг билээ.


Бидний бүтээгдэхүүн бүр мэргэжлийн makeup артист Maggie-ийн 8 жилийн туршлага, бодит хэрэглээн дээр суурилсан мэдрэмж, ур чадвар дээр үндэслэн бүтээгддэг. Өнгөний сонголт, бүтэц, уусалт гээд хамгийн жижиг деталь хүртэл нарийн тооцоолол, туршилтын үр дүнд бий болсон.


Бидний зорилго бол хүн бүрийг “төгс” болгох биш харин өөрийнх нь байгалийн гоо сайхныг илүү тодруулж, өөртөө итгэлтэй мэдрэмжийг өгөхөд оршино.


2025 оны 8 р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч бид богино хугацаанд чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьсан зарчмаараа өсөж байна.


Цаашид бид олон улсын түвшний чанартай, хэрэглэхэд хялбар, мэргэжлийн түвшний makeup бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд хүргэсээр байх болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл